НИСЛЭГИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨМЖ 2

ЗАХИАЛГЫН ӨДӨР ӨӨРЧЛӨХ, ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ БОЛОН БУЦААЛТ ХИЙЛГЭХ БОЛ

Зорчигч хамгийн багадаа аялал эхлэхээс 24 цагийн өмнө бичүүлсэн суудлаа хасуулж буцаалт хийлгэх

юм уу өдөр өөрчлөлт хийлгэх боломжтой.

Гэхдээ тухайн авиа компанийн тийзийн дүрмийн дагуу зохих хэмжээний торгууль төлнө.

Хатуу нөхцөлтэй буюу буцаалт хийх, өдөр өөрчлөлт хийх боломжгүй тийз худалдан авахдаа аяллаа

маш сайн төлөвлөхийг анхааруулж байна.

ГАР ТЭЭШ

Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас

хэтрэхгүй байх ёстой. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр

хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй

байвал зохино.

ГАР ТЭЭШ

Олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлийн тийзтэй бол 32 кг, энгийн тийзтэй бол 23 кг -

аас хэтрүүлэхгүй тухайн нислэгт зөвшөөрөгдсөн ачааны ширхэг -ээр тооцуулна..

Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

Хэрэв таны нэг тээшний жин нь олон улсын нислэгт 32 кг -аас дээш орон нутгийн нислэгт 15 кг -аас

дээш эсвэл овор (гурван талын нийлбэр хэмжээ) нь 158см (62 инч)-ээс хэтэрч байвал Та уг тээшийг

тээвэрлүүлж болох эсэхийг зааварлагчаас урьдчилан лавлах шаардлагатай.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон

тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.

Бусад мэдээлэл