НИСЛЭГИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨМЖ

АЯЛЛЫН ТУХАЙ

Аяллын өмнө паспорт, тийз зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Зорчигч нислэг эхлэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд очиж бүртгэлдээ орох ёстой.

Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага

хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын

торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэхээс өмнө багадаа 6 сарын хүчинтэй байна.

Бичигдсэн тийзийн зорчигчийн нэр сольж болохгүй. Жирэмсний 32 хүртэлх долоо хоногтой бол

эмчийн бичигтэй байна. Жирэмсний 36 болон түүнээс дээш хоногтой бол онгоцоор нисэх боломжгүй.

 

ТИЙЗ БА БУСАД ТӨЛБӨРИЙН БАРИМТ

Тийз нь зөвхөн түүн дээр бичигдсэн нэр бүхий зорчигчийн хувьд л хүчин төгөлдөр байна. Бусдад

дамжуулсан эсвэл засварласан тийзийг хүчингүйд тооцож тээвэрлэлтэд авах, мөнгө буцаахыг

хориглоно.

ТИЙЗИЙН ХҮЧИНТЭЙ БАЙХ НӨХЦӨЛ

Тийз нь хамгийн уртдаа 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзийн хүчинтэй хугацаа тухайн

тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдах тул Та явах өдөр буюу нислэгээ солих тохиолдолд

тийзийнхээ хүчинтэй байх нөхцөлийг шалгаж байна уу.

ТИЙЗ АШИГЛАХ ДАРААЛАЛ

Нислэгийн тийзийг тийзэд заасан эхний газраас эхлэн дарааллаар нь ашиглах ёстой. Хамгийн эхний

нислэгээ ашиглаагүй бол дараагийн нислэгүүд хүчингүй болно.

Бусад мэдээлэл