"Дипломат" паспорттай иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд Япон улсад визгүй зорчих боломжтой боллоо.

2016 оны 10 сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ Монгол улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай ноот бичгийг солилцсон билээ. Үүний дагуу дипломат паспорттай монгол иргэд 11 сарын 15-ны өдрөөс эхлэн "Дипломат" мөн 30 хүртэлх хоногийн "Богино хугацаа"-ны зорилгоор Япон улсад визгүй зорчих боломжтой боллоо.


     Албан болон энгийн паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай болно. Дипломат паспорттай боловч "Дипломат" болон 30 хүртэлх хоногийн "Богино хугацаа"-наас бусад зорилгоор Япон улс руу зорчих тохиолдолд Япон улсын визийг мэдүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.


     Нэмэлт мэдээллийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас лавлана уу.

Бусад мэдээлэл