Та гадаадад аялахдаа тухайн улсаас ямар бэлэг авах вэ?

JAPAN: Electronics

Япон Улс нь хамгийн сүүлийн үеийн техник технологи электрон барааны үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч билээ.

Мэдээж эндээс хамгийн хямд үнээр электрон бараа худалдаж авч болох ч, нөгөөтэйгээр өөр хаанаас ч олохооргүй сонин содон, шинэлэг бүтээгдэхүүн энд байдгаараа Япон Улс дэндүү онцлог юм.

Будаа агшаагч, камер, зурагтаа авахаар Токио хот дахь Акихабара дүүргийг зориорой.

BELGIUM: Lace

Бельги Улсад хамгийн гоёмсог зүймэл урлалын студи олон байдаг. Мөн Бельгийн зүймэл урлал нь бүгд “Handmade” буюу 100 гаруй утсаар материалаа ээрдэг байна.  Брюссель, Бругс хотууд нь нарийн нэхээсэн гар урлалаараа алдартай юм.

ENGLAND: Cadbury's Chocolate

Олон жилийн түүхтэй Английн Кэдбэри шоколадыг гэртээ авч ирж болох дэлхийн хамгийн амттай бэлэг гэдэгтэй маш олон хүн санал нийлдэг аж.

Нэмж хэлэхэд Америкийн Хэрши брэнд Кэдбэригийн шоколадыг АНУ-д худалдаалахыг хоригложээ. Энэ нь Кэдбэриг Америк дахь найз нөхдөдөө илгээх бүр онцгой бэлэг болгож байгаа юм.

RUSSIA: Lacquer box

Лакан хайрцгууд нь Оросын өнцөг булан бүрт таарах их гоёмсог сувенирүүдийн нэг юм. Зууханд халааж хатаасан шавар хайрцаг дээр Орос ардын үлгэр домгийн хэсгийг гар аргаар гайхалтай урласан энэхүү бүтээлүүдийг Палех, Федоскино, Мстерагйин тосгонуудаас олж болно.

TURKEY: Copper coffee set

Турк Улс Рахат Локум буюу “Turkish Delight” гэж нэрлэгддэг үндэснмйхээ амттангаар алдартай ч зэс эдлэл болон кофе чанах содон арга барилаараа мөн алдартай ажээ. Өөрөө өглөөнийхөө кофег чанаж уух хүсэлтэй хэн бүхэнд тохирох зэсэн кофений сэтийг Истанбулын Гранд базаараас төрөл төрлийн загварыг худалдаж авч болно.

FRANCE: Macarons

Дор нь идэх ч гэсэн, Макарон жигнэмэг нь Францаас худалдан авч хайртай хүндээ бэлэглэж болох гайхалтай бэлэг мөн. Францад зочилж болох зуу гаруй нэр төрлийн макароны газрууд байдаг ч “Пьер Эрм”-ын макаронуудыг бид санал болгож байна. Та харамсахгүй гэдэгт итгэж байна. Тэдний Жардин цуглуулгын содон амтуудыг сонирхоорой.

CHINA: Tea pot

Хятад Улсаас “цай”-тай холбоотой ямар ч эд зүйлийг худалдаж авах нь  хамгийн тохиромжтой.  Хятад ханз, Хятад Улсын амьдрал ахуйг харуулсан цайны шаазан иж бүрдэл нь тухайн Улсад айлчилсан цаг мөчийн нэгээхэн хэсгийг хадгалж үлдэх ч, гэртээ ирээд дурсамжаа сэргээхээр та дуртай цайгаа сонгон аваад явж болно.

Эдгээр цайнаас сонгоорой гэж бид танд зөвлөх байна: Ногоон цай, хар цай, шахмал цай, үнэртэй цай болон Үлон(г) цай.

GREECE: Olive oil

Грек Улс нь хамгийн цэвэр Оливийн тос буюу Чидун жимсний тос үйлдвэрлэгчээрээ алдартай бөгөөд Грекийн хоолны төрлийн дийлэнх нь энэ тосоор бэлтгэгддэг билээ. 

Нэг шил Оливийн тосоо аваад явах шилдэг газар бол Крет арал дээр орших Критца Ласситигийн тариалангийн аж ахуй юм. Тус байгууламж нь оливийн тос дундаа “Ролс Ройс” нь гэгддэгээрээ алдартай гэнэ.

Хэрвээ та хоол хийдэггүй бол Оливийн тосоор хийсэн саван, гоо сайхны бүтээгдэхүүн мөн худалдаж авах боломжтой.

ITALY: Traditional Venetian Mask

Итали үндэстний Венецийн багийг та ямар нэгэн үдэшлэгт, багт наадамд оролцохдоо зүүхийг хүсэхгүй гэж үү. Жил болгон тохиодог “Карнавал” буюу Гранд багт наадамд зориулж эдгээр үзэсгэлэнт нарийн нандин хийцтэй багуудыг урладаг бөгөөд дэндүү гоё зураг урлалын сонголтуудаас гадна та арьсан, шаазан, шилэн багуудаас сонгож болно. 

Венецийн гар урлаачид 800 жилийн тэртээ багийг урладгаараа хийсээр хэвээр байгаа  Ка’Макана дахь хамгийн эртний баг урлалын цехээр заавал ороод гараарай.

Бусад мэдээлэл