Санамж :

 Та веб захиалгаар нислэгийн тийз худалдан авахаас өмнө user account буюу гишүүнчлэлийн хаягтай байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол шинээр бүртгүүлнэ үү.  Та вэб захиалгын хэсэгийг ашиглан зөвхөн Улаанбаатараас эхлэлтэй бөгөөд сонголтонд заагдсан чиглэлийн нислэгийн тийзүүдийг худалдан авах боломжтой. Системийн сонголтонд байхгүй чиглэлээр нислэгийн тийз захиалах бол бидний веб хуудасны чат захиалгын хэсэг болон манай холбоо барих хэсгүүдэд хандан нислэгийн тийзээ захиалаарай. Хэрэв та мэдээлэл оруулах явцдаа аль нэг үг, үсэг, цифрийг алдаатай оруулсан тохиолдолд та дахин тийз хулалдан авах, төлбөр тооцоо тань дахин тийз худалдан авах шаардлага тулгарч, зардал тань өсөх сөрөг үр дагавартай болохыг анхаарна уу.  Мөн нисэх буудал дээр зочигчийн паспортын мэдээлэлтэй тийзний мэдээллийг тулгах явцад зөрчил гарсан тохиолдолд та онгоцонд суухгүй үлдэх асуудал үүсэх аюултай юм. Та өөрийн зорчих чиглэлд виза шаардлагатай эсэхийг тодруулна уу. Таны нисэх чиглэлд виза шаардлагатай тохиолдолд өөрийн визаны хугацаандаа  явах, ирэх өдрөө тохируулан нислэгийн тийзээ захиалахыг сануулж байна. Хэрэв визаны хугацаанаас зөрсөн тохиолдолд хилээр нэвртэх боломжгүй болж, буцах асуудал үүсэхийг анхаарна уу.

Та өөрийн сонгосон тийзний нөхцлүүдийг сайтар уншиж  танилцахыг анхааруулж байна. Жишээ нь нисэхээс өмнө тийз буцаалт /BEFORE DEPARTURE CANCELATION/-ын  торгууль төлөх эсэх, ниссэний дараа буцаалт /AFTER DEPARTURE CANCELAION/ хийх, , нисэх өдөр өөрчлөх /DATE CHANGE/ болох эсэх, өөрчилсөн тохиолдолд нэмэлт төлбөр төлөх эсэх /хатуу ба зөөлөн нөхцөл/, суудал хоосон нисгэх буюу NO SHOW  тохиололд торгууль төлөх эсвэл тийз хүчингүй болох гэх мэт